Дээрэмдүүлсэн гэж хуурамч дуудлага өгчээ
46 минутын өмнө

Өнгөрсөн долоо хоногт гэртээ харих таксины мөнгөгүй болсон залуу цагдаагийн машинаар үнэгүй "таксидахын" тулд бусдад дээрэмдүүллээ хэмээн хуурамч дуудлага өгсөн билээ. Тэрбээр энэхүү үйлдлийнхээ хариуд зохих хэмжээний шийтгэлээ амсах нь ойлгомжтой.
Гэтэл өнгөрөгч амралтын өдрүүдэд бас ийм төрлийн худлаа дуудлага бүртгэгджээ. Тодруулбал, ХУД хоёрдугаар хороо "Үйлчилгээний төвийн хажууд явж байгаад үл таних 3 залууд 45.000 төгрөгөө дээрэмдүүлсэн" гэсэн мэдээлэл иржээ. Мэдээллийг шалгаад үзэхэд ХУД-3 хороонд суух Т /эр.27н/ нь мөнгөө хаячихаад дээрэмдүүлсэн гэж цагдаагийн байгууллагад зориуд худал мэдээлэл өгснийг илрүүлэн шалгаж байна.
Эрүүгийн хуулийн 252.1-д Хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдээлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. 252. 2.Энэ хэргийг шунахайн болон хувийн бусад сэдэлтээр үйлдсэн, эсхүл хүнийг хүнд буюу онц хүнд гэмт хэрэгт холбогдуулж буюу яллах нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж худал мэдээлсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment