Monday, August 8, 2016

Хүүхдүүд нь Питт, Жоли нарт салахыг зөвлөжээ

Хүүхдүүд нь Питт, Жоли нарт салахыг зөвлөжээ

45 минутын өмнө


Жүжигчин Брэд Питт ажлын маш шахуу хуваарьтай байгаа ч гэлээ заримдаа шүтэн бишрэгчидтэйгээ харилцах цаг зав гарган, түүний гэр бүлд юу болж байгаа талаар өгүүлдэг билээ. Брэд Питт өөрийн фэйсбүүк дэх албан ёсны хуудсан дээр ихэд илэн далангуй зүйлийг бичжээ. Мань хүн хүүхдүүд нь Жоли тэр хоёрт салахыг зөвлөсөн гэдгийг өгүүлсэн байна. Нэгэн айхтар маргааны дараа ийм зүйл болсон гэнэ шүү. Тэр өдөр Анжелина нүдэндээ нулимстай бүтэн өдөр болсон аж.

Эцэг, эхэд нь тун ч амаргүй байгаа гэдгийг хүүхдүүд нь хараад "Та хоёр нэг нэгнийгээ ингэж зовоохын оронд салвал дээргүй юу?" гэж хэлжээ. Энжи ухаалаг загнаад, хүүхдүүддээ салах нь хамгийн хялбар шийдвэр, асуудлыг ярьж, ойлголцоод гэр бүлээ хадгалж үлдэх нь чухал гэдгийг ойлгуулсан байна. "Аав бид хоёр чинь зовлон зүдгүүр, баяр баясгалантай үед хамтдаа байна гэж нэг нэгэндээ андгайлсан. Энэ чинь л зовлон зүдгүүр юм шүү дээ" гэж Анжелина хүүхдүүддээ тайлбарласан байна.

Өдгөө бүх асуудал, маргаанууд мартагдсан бөгөөд тэд урьдын адил аз жаргалтай байгаа гэдгийг Питт онцолжээ. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment