З.Энхболд Сангийн сайдын мэдээлэлд эгдүүцэв
22 минутын өмнө

Өчигдөр Сангийн сайд Б.Чойжилсүрэн манай улсын төсвийн алдагдал, өрийн асуудлаар мэдээлэл хийсэн билээ. Тэгвэл УИХ-ын дарга асан З.Энхболд өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан Сангийн сайдад зөвлөлгөө илгээжээ.
Сангийн сайдад өгөх зөвлөлгөө:
1. Ажилтайгаа сайн танилцаж байж ТВ ярилцлагад орж бай.
2. Төсвийн алдагдал яг л урдах дөрвөн жилийнх шиг 1 их наяд төгрөг хэвээрээ байгаа. Жил болгон төсвийн ажлын хэсэгт орж ажилладаг байсан Б.Чойжилсүрэн гишүүн, Сангийн сайд асан одоогийн Ерөнхий сайд Эрдэнэбат нар мэдэж байгаа.
3. Ипотекийн 5 болон 8 хувийн зээл, "Сайн малчин, оюутан, хашаа, хувьцаа" хөтөлбөрүүдийн эх үүсвэр улсын төсөвт ордоггүй гэдгийг яамныхнаасаа асуугаад мэдэж болох байсан. Эдгээр бүх зээлийг авсан иргэд нь төлөхөөс улсын төсөв төлдөггүй. Эдгээр хөтөлбөрүүдийн ачаар нийт олгогдсон зээлийн 33 хувийнх нь хүүг 2 оронтой тооноос 1 оронтой тоо руу шилжүүлсэн юм. Одоо та нар энэ зөв бодлогыг зогсоохын тулд улсын төсвөөс гардаг мэтээр, алдагдал хэтэрсэн мэтээр улс төр хийхээ зогсоож урдах ажил руугаа орно уу. Сонгууль дууссан.
4. Танай яам уг нь урд дөрвөн жил эхлүүлээд дуусгаж чадаагүй нэг ажлаас ажлаа эхлэх байж. Бидний үед дэд сайдуудыг цомтгож эхлүүлсэн энэ ажлын нэр нь "төсвийн зарлагын реформ" юм. 2017 оны төсвийг батлахдаа 1 их наядын таналт хийж чадвал шинэ Сангийн сайдад баяр хүргэнэ ээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment