Хулгайлсан бурхадаа зарах гээд баригджээ
37 минутын өмнө

Өнгөрөгч долоодугаар сарын 28-нд Булган аймгийн Дашчойнхорлон хийдээс олон тооны бурхан алдагджээ. Тус хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн I хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид эрэн сурвалжилж сэжигтнийг баривчилсан байна.
Сэжигтэн этгээд нь 1994 онд төрсөн Булган аймгийн харъяат Б гэгч бөгөөд тэрбээр 2016 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Булган аймгийн нутаг дэвсгэрт байрлах Дорждамбаа Дашчойнхорлон хийдээс Доржшигдэний таван цутгамал 5 ширхэг бурхан, Гүрэм дормын судар 1 ширхэг, Арван хангалын судар 1 ширхэг зэргийг хулгайлсан аж.
Түүнийг дээрх хулгайлсан эд зүйлээ эртний эдлэлийн худалдаачинд борлуулах гэж байхад нь баривчилжээ. Энэхүү хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасаг үргэлжлүүлэн шалгаж байна. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment