Friday, August 5, 2016

Румменигге Швайнштайгерыг өмөөрөв

Румменигге Швайнштайгерыг өмөөрөв

32 минутын өмнө


Германы хөлбөмбөгийн "Бавария" багийн Удирдах зөвлөлийн дарга Карл-Хайнц Румменигге хагас хамгаалагч Бастиан Швайнштайгерт хандаж буй "Манчестер Юнайтэд"-ын хандлагыг эрс шүүмжилжээ.

Румменигге "Би уншсан зүйлдээ итгээгүй шүү. Хэрэв Бастиан манай багт байсан бол ийм зүйл хэзээ ч болохгүй байсан юм. "Бавария"-д ийм хандлага байдаггүй. Ер нь цаашдаа хөлбөмбөгчид хэрэгцээгүй болсон, түлш нь дууссан тоглогчдодоо ийм хандлага үзүүлдэг багуудад тоглох эсэхээ сайтар бодох хэрэгтэй юм" гэж ярьсан байна. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment