Friday, August 5, 2016

Кармело Энтони NBA-г өмөөрөв

Кармело Энтони NBA-г өмөөрөв

1 цаг 1 минутын өмнө


АНУ-ын шигшээ болон "Нью-Йорк Никс" багийн довтлогч Кармело Энтони Үндэсний сагсан бөмбөгийн холбоо бол сэргээшийн хувьд хамгийн "цэвэр" лиг гэдгийг мэдэгдсэн байна.

Энтони энэ талаар "Би сэргээшийн тухай ярих тун дургүй. Өнөөдөр маш олон зүйл хориглогдсон байгаа. Та бүгдийн хэрэглэж болохгүй эм бэлдмэлүүдийн жагсаалт дэндүү урт болсон. Би сагсан бөмбөгийг мэддэг хүний хувиар ярих болно. Бид нар өдөр болгон уйгагүй хөдөлмөрлөдөг тул ямар нэгэн нэмэлт зүйл хэрэглэх боломжгүй билээ. Манай лиг энэ тал дээр тун ч цэвэрхэн гэдэгт итгэлтэй байдаг хүн шүү" хэмээн ярьжээ. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment