Tuesday, August 2, 2016

Гүзээ суусан ди Каприо сахиусан тэнгэртэй амарч явна

Гүзээ суусан ди Каприо сахиусан тэнгэртэй амарч явна

1 цаг 31 минутын өмнө


Жүжигчин Леонардо ди Каприо, Victoria's Secret-ын загвар өмсөгч Нина Агдал нар Грекийн Миконос арал дээр амарч байгаа аж. Тэд дотно харилцаатай болсон гэдгээ хоёр долоо хоногийн өмнө мэдэгдсэн билээ. Одоо тэд харилцаагаа гүнзгийрүүлэх шатандаа байгаа гэдгийг папарацци нарын авсан гэрэл зургууд нотлон харуулав.

41 настай жүжигчин эр, түүний 24 настай найз бүсгүй нар арлаар машинтай явж зугаалах үедээ тэврэлдэн үнсэлцэж байсан юм. Тэд наранд шарлагын газар очоод ч нэг нэгнээсээ холдохгүй байгаа гэнэ. Гэхдээ Леонардо бага зэрэг таргалсан нь тодорхой байна. Түүний гэдэс мэдэгдэхүйц түхийжээ. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment