Хулгайч нараас барааг нь хямд авч цааш борлуулдаг байжээ
14 минутын өмнө

Халаасны хулгайч нарын тухайд хамгийн сүүлд гар утасны 3-4 дэлгүүр ухаж, 100 гаруй утас хулгайсаныг цагдаагийнхан илрүүлжээ. Гэмт хэрэгтнүүд хулгайлсан утсаа гар утас борлуулдаг нэгдсэн фэйсбүүк хуудас нээж, түүгээрээ дамжуулан бусдад борлуулсан байна. Иргэд цаашид албан бус фэйсбүүк хуудсаар гар утас худалдан авахгүй байхыг цагдаагийн байгууллага санууллаа. Хэрэв хулгайч нарын хариуцан ажиллуулдаг албан бус цахим хуудсаас хямд өртөгтэй утас худалдан авсан бол эргээд хохирогч болоод хэргийн хамсаатан болох аюултай юм. Хуулиараа хулгайн барааг мэдсээр байж худалдан авсан, барьцаалан мөнгө зээлүүлсэн байгууллага иргэн бол эрүүгийн болон захиргааны хариуцлага үүрнэ.
Хичээлийн шинэ жил эхэлж, хотын иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж буй энэ үед цагдаагийн байгууллагаас олон нийт ихээр зорчдог Нарантуул, Сандэй худалдааны төвүүд, Багшийн дээдийн автобусны буудал зэрэг газруудад гарах хөдөлгөөнт эргүүлүүдийг олноор гаргахаар болжээ. Мөн иргэдийн төвлөрөл ихтэй автобус, автобусны буудал, худалдааны төв, их, дээд сургуулиудын ойролцоох гудамжуудад хөдөлгөөнт явуулын камерыг ажиллуулах юм байна.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment