Thursday, August 25, 2016

Тони Паркер амиа хичээгч

Паркер амиа хичээгч үү?

32 минутын өмнө


"Сан Антонио Спөрс" багийн экс тоглогч Стивен Жексон сүүлийн хэд хоногийн хугацаанд хоёр ч удаа хуучин багийнхаа "анд", холбон тоглогч Тони Паркерийн талаар таагүй үг хэллээ.

Түүнийхээр, амиа бодогч Паркераас болж "Спөрс"-чүүд 2012 оны Баруун бүсийн шигшээ тоглолтод "Оклахома Сити Тандер" багт ялагдсан аж.

"Паркер бид хоёр ямар харьцаатай байсан бэ гэж үү? Сүрхий дотно байснаа санахгүй байна. Гэхдээ сагсан бөмбөгт дуртай, энэхүү спортыг ойлгож мэдэрдгийн хувьд түүнийг талбай дээр хэтэрхий амиа боддогийг анзаарсан. Поповичийн хайртай залуусийн нэг байгаагүй тул энэ талаар ам нээвэл намайг ойлгож дэмжих хүн гарч ирэхгүй гэдгийг мэддэг байсан. Гэхдээ л хэдэн жилийн дараа үүнийг түмэн олонд хэлсэндээ баяртай байна" хэмээн өгүүлжээ.

"Оклахома Сити"-гийн эсрэг цувралд Тони Паркер 21,5 оноо, 6,3 дамжуулалтийг дунджилсан байна. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment