Thursday, August 4, 2016

Шатсан автобусанд дан монгол иргэд явж байжээ

Шатсан автобусанд дан монгол иргэд явж байжээ

38 минутын өмнө


Өнгөрсөн шөнө 00.00-01.00 цагийн орчим Бээжингээс Эрээн орох замд явсан автобус араасаа шатаж осолдсон байна. Харин уг автобус дотор манай улсын иргэд байсан бөгөөд унтаж явсан 37 монгол иргэний долоогийнх нь бичиг баримт, хэд хэдэн хүний ачаа бараа шатсан гэнэ.

Автобус яагаад шатсан нь тогтоогдоогүй бөгөөд хэргийн газар дээр Хятадын цагдаа нар ирээд хүний амь нас эрсдээгүй бол тээврийн компанитайгаа учраа ол гээд яваад өгсөн байна.

Харин Хятадын консул "Осол манайтай хамаагүй, тээврийн компани хариуцна" гээд тоохгүй байгаа бол өглөө тээврийн компанийн захирал нь ирээд их сайхан зүйл ярьж байгаад явснаа саяхан нэг ажилтан нь ирээд "Техникийн эвдрэлээс болсон. Тийм болохоор гарсан хохиролыг манайх хариуцахгүй" гэжээ.

Монгол иргэд гутал хувцас юу ч үгүй бөөнөөрөө нэг буудалд байрлаж байгаа бөгөөд одоо болтол тодорхой хариу ирүүлээгүй байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment