Хүмүүжигч эр хүүхдүүдэд буян үйлдэв
33 минутын өмнө

ШШГЕГ-ын харьяа Хорих 429 дүгээр ангид ял эдэлж буй хүмүүжигч А.Төрмандах гэгч залуу бяцхан хүүхдүүдэд сайн үйл хийжээ.
Тэрбээр эрхээ хасуулж ял эдэлж байхдаа улсад учруулсан хохирлоо барагдуулахын тулд тус ангийнхаа конторын цэвэрлэгч хийж, хуримтлуулсан мөнгөө нярай хүүхдүүдийн асрамжийн газарт зориулсан байна. Энэ талаараа өөрөө өргөдөл гаргаж захидал бичжээ. Хэдий амьдралдаа алдаж, өргөст торны цаана эрх чөлөөгөө хасуулсан ч өгөөмөр сэтгэл хүнлэг чанараа гээгээгүй сайн хүмүүжигч бололтой.
Хамгийн гол нь, өгөх нь авахаасаа илүү гэж үг бий. Үйлдсэн нүглээ наминчилж, өрөөл бусдад тэр дундаа нярай хүүхдүүдэд хуримтлуулсан 110 мянган төгрөгөө өгнө гэдэг хүнлэг сэтгэлтэй хүний мөн чанар гэдгийг хамт хүмүүжиж буй хүмүүс нь хэлж байгаа юм.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment