Friday, August 26, 2016

Токитэнкү А.Хүчитбаатар зодог тайлахаар шийджээ

Токитэнкү А.Хүчитбаатар зодог тайлахаар шийджээ

Өчигдөр 18 цаг 43 минут


"Токицүказэ" дэвжээний сүмоч Монгол Улсын начин Алтангадасын хүү Токитэнкү А.Хүчитбаатар  зодог тайлахаар болжээ. Жонокүчи, Жонидан, Санданмэг 7:0 гээд түрүүлээд л гараагаа эхэлж, Жюүрёод 2 түрүүлж, Комүсүби цолтой барилдаж, хөл мэхний уран гайхамшигийг үзүүлж явсан Токитэнкү маань цусны хорт хавдар гэх хүнд өвчин тусч чансаа буурсан тул зодог тайлах шийдвэрээ гаргасан байна. Түүний цаашдын ажил амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment