Sunday, August 28, 2016

Ахлах, дунд ангийнхны тал нь сурах бичгээ өөрсдөө авна

Ахлах, дунд ангийнхны тал нь сурах бичгээ өөрсдөө авна

15 минутын өмнө


Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас энэ хичээлийн жилд сурах бичиг борлуулах зөвшөөрөл бүхий компаниудыг Өнгөрсөн баасан гарагаас эхлэн зарласан. Энэ хичээлийн жилд есөн компани сурах бичиг хэвлэх эрх авсан байна. Энэ компаниудын худалдах дундаж үнэ 2720 төгрөг орчим байна. Компаниуд сурах бичгийг ихэвчлэн өөрийн нэрийн барааны дэлгүүрээр зарах юм.

Мөн сурах бичиг худалдаалах нэг цэгийн үйлчилгээг энэ сарын 27-ноос аравдугаар сарын 01-н хүртэл Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн нэг давхарт ажиллуулах аж. Тэгэхээр сурах бичгүүдийг нэг дороос, яамны тогтоосон үнээр худалдан авах боломжтой гэсэн үг. Засгийн газраас баталсан журмын дагуу I-V ангийн сурагчдын ашиглах сурах бичгийг төр үнэгүй хангана. Харин VI-XII ангид 40 хүртэлх хувийг төр хэвлэн түгээдэг. Ингэхдээ жил бүр нөхөн хангалтын сурах бичгийг хэвлэдэг юм. Энэ нь 10-15 хувь байдаг бөгөөд сургуулийн номын сангаар дамжуулан зорилтот бүлгийн хүүхдүүдэд хүргэдэг. Үүнд:

    Амжиргааны түвшинээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүд
    Хөгжлийн бэрхшээлтэй
    Нэг айлын гурав болон түүнээс дээш хүүхэд ЕБС-д сурч байгаа бол,
    Бүтэн болон хагас өнчин хүүхдүүд хамрагддаг.

Эдгээр хүүхэд номын сангаар дамжуулан авч хэрэглээд, хичээл дууссаны дараа эргүүлэн өгнө. Тэгэхээр VI-XII ангийн сурагчдын 50-60 орчим хувь нь сурах бичгээ худалдан авна. VI-XII ангийн нийт зуугаад нэрийн сурах бичиг байдаг. Нэг ангид дээд тал нь 17 сурах бичиг, доод тал нь найман сурах бичиг хэрэглэдэг журамтай.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment