Friday, August 26, 2016

Хэд хэдэн сургууль цэцэрлэг хугацаандаа эхлэх боломжгүй

Хэд хэдэн сургууль цэцэрлэг хугацаандаа эхлэх боломжгүй

Өчигдөр 19 цаг 16 минут


Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг шалгаж байна. Шалгалтаар есдүгээр сарын нэгэнд үйл ажиллагаагаа эхэлж амжихгүй хэд хэдэн сургууль, цэцэрлэг байгаа нь тогтоогджээ.

Тухайлбал Баянгол дүүргийн 86, 77, 11, 95, 242, Хан-уул дүүргийн 35, 46, Баянзүрх дүүргийн 211 дүгээр цэцэрлэгүүд засвараас шалтгаалан хугацаанаасаа хоцорч нээлтээ хийнэ. Баянгол дүүргийн 38, 73, Хан-уул дүүргийн 32, Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулиудын барилгын ажил энэ хичээлийн жилд ашиглалтанд орох боломжгүй байна.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн барилгын засварын ажил нь тендер хөрөнгө санхүүгийн асуудлаас шалтгаалан жил бүр оройтдог дутагдал энэ жил ч гарсаар байна. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment