Сум алдаж, эгэм тус газраа шархаджээ
Өнөөдөр 15 цаг 23 минут

Манай улсад буу зэвсэгтэй холбоотой гэмт хэрэг маш их гардаг. Өнгөрсөн сард гэрийнхээ буугаар тоглож байсан зургаан настай ах нь гурван настай дүүгийнхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг Хөвсгөл аймагт гарсан нь эцэг, эхийн зуун хувийн буруутай үйлдлээс үүдэлтэй. Хүний аминд хүрэх зэвсгийг хүүхдүүдээсээ хол байлгах нь тэдний үүрэг юм.
Харин өчигдөр үүнтэй төстэй бас нэгэн хэрэг Баянхонгор аймагт гарав. Ялгаатай нь суманд өртөгч нь насанд хүрсэн хүн байж таарчээ. Тодруулбал, тус аймгийн Эрдэнэцогт сумын 3-р багийн нутаг дэвсгэр дэх Дээд жаргалантын Цагаан хонх хэмээх газар нутаглаж байсан иргэн 27 настай эрэгтэй Ш "ТОЗ-8" маркийн буу алдаж эгэм тус газраа буудсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment