Сонгуулийн будлианы талаар мэдээлэл хийнэ
Өнөөдөр 15 цаг 0 минут

АН-аас маргаашд сонгуулийн будлианы асуудлаар мэдээлэл хийхээр болсон байна. Тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр өнгөрсөн удаа сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн явцад гарсан хууль бус үйлдэлд судалгаа хийж, дүгнэлт гаргах онцгой комиссыг байгуулсан талаар мэдэгдэж байсан юм.
Энэ дагуу онцгой комисс дэргэдээ штаб байгуулж, сонгуулийн үеэр хууль зөрчсөн үйлдлүүдэд үнэлэлт дүгнэлт өгч, хуулийн байгууллагуудад хандах, олон нийтэд мэдээлэх чиг үүрэг хүлээн ажиллаж байгаа аж.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment