Tuesday, August 23, 2016

Тайра Бэнкс Стэнфордод багшилна

Тайра Бэнкс Стэнфордод багшилна

1 цаг 18 минутын өмнө


Тайра Бэнкс 42 насандаа өөрийн хур их туршлагаасаа залуустай хуваалцах ёстой юм байна гэдгээ ойлгожээ. Тэрбээр их сургуулийн багш болох зөвшөөрлөө өгсөн байна. Гэхдээ зүгээр нэг сургуульд багшлахгүй гэнэ. Харин Стэнфордын их сургуульд багшилна. Тайра 2017 оны тавдугаар сараас тэнд лекц уншиж эхлэх аж.

Тус сургуулийн багш Эллисон Крюгэр Тайраг энэ замд оруулсан байна. Нэгэнтээ тэрбээр Бэнкс олны өмнө үг хэлж байгааг сонсоод загвар өмсөгч бүсгүйг биширсэн гэдэг. Бэнкс MBA хэргэм горилж байгаа оюутнуудад хичээл заах юм. Хичээлийнх нь сэдэв "Хэрхэн өөрийн бизнесийг бүтээж, өргөжүүлэх вэ?" байх гэнэ. Өөрийн эхлүүлж буй төслийг амжилтад хүргэхийн тулд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хэрхэн зөв зүйтэй ашиглах ёстойг Тайра заана.

Бэнкс өөрөө Стэнфордод суралцаж байгаагүй юм. Тэрбээр загвар өмсөгчийн замналаа 16 насандаа эхлүүлсэн бөгөөд сургуульд суралцах боломж түүнд байсангүй. Гэхдээ супермодель болоод, "Америкийн топ модель" шоуг амжилттай хийснийхээ дараа тэрбээр нэг л өдөр зөвхөн практик мэдлэг хангалтгүй гэж үзээд Харвардын их сургуульд гурван сарын сургалтад хамрагдсанаар сертификаттай болсон аж. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment