Линзтэйгээ унтвал сохрох аюултай
26 минутын өмнө

Контакт линзийг байнга зүүдэг хүмүүс хараагаа муутгах магадлал өндөр гэдгийг мартах учиргүй. Тэд шөнө унтахдаа линзээ авахгүй байвал сохрох ч аюултай юм. АНУ-ын эрдэмтэд статистик мэдээлэлд дүн шинжилгээ хийгээд контакт линзтэй холбоотой үүсдэг халдваруудын 20 хувь нь нүдийг гэмтээх аюултай гэдгийг олж мэдэв. Тэрхүү халдварууд ариун цэвэр сахиагүй, контакт линз зүүдэг хүмүүсийн залхуурлаас үүдэж үүсдэг болох нь тогтоогджээ.
Линз зүүдэг хүмүүсийн хамгийн ихээр гаргадаг алдаа бол контакт линзтэйгээ унтдаг зуршил гэнэ. Линзтэйгээ унтдаг хүмүүс нүдэндээ халдвар орох магадлалыг найм дахин нэмэгдүүлдэг байна. Мөн мэргэжилтнүүдийн зөвлөсөн хугацаанаас илүү хугацаанд контакт линзийг зүүх нь маш аюултай юм. Түүнчлэн линзээ крантны усаар угааж, түүнийгээ авалгүй усан санд сэлэх нь аюул дагуулна. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment