Эмбер Хёрд, Кара Делевинь нарыг байранд нь тавив
2 минутын өмнө

Өнөөгийн нийгэмд дүрэм журам гэдэг зүйл үгүйлэгддэг болсон. Баян чинээлэг, алдар нэртэй хүмүүс юу хүссэнээ хийж, дураараа аашилдаг болсон билээ. Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүмүүжилгүй, бүдүүлэг нэгэн гэдгээ Эмбер Хёрд, Кара Делевинь нар тодхон харуулжээ.
Тэд Лондон хотын нэлээн нэр хүндтэй цэнгээний газарт очиж шавиагаа ханатал зугаацахаар шийдсэн байна. Найзууд уг шөнийн клубт орж сэгсийтэл бүжиглэхийг хүссэн боловч босгыг нь давж чадаагүй гэнэ. Энэ талаар тус газрын эзэн Саймон Лангер "Бид хүн болгоныг уриалгахан хүлээн авч үйлчилдэг. Гэвч Кара болон түүний найз нөхөд хүмүүжилтэй, боловсон хүмүүс шиг аашлаагүй" хэмээн ярьжээ.
Түүний өгүүлснээр бол бүсгүйчүүд багахан дараалалд зогсож орохын оронд бусдын өмнүүр дайрч, бүдүүлэг зан гаргасан гэнэ. Гэвч үүдэн дээр тэднийг гэнэтийн бэлэг хүлээж байлаа. Од бүсгүйчүүдийг таньсан ч гэлээ хамгаалалтын ажилтнууд нь тэднийг дотогш нэвтрүүлээгүй аж. Бүсгүйчүүд 20 фунт стерлингийн тасалбар авахыг хүсээгүй бөгөөд "Бид нар одууд шүү дээ" хэмээн хашгирч байжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment