Золбин нохой, муурнаас салах шинэ арга
49 минутын өмнө
Нийслэлчүүдийн эрүүл, аюулгүй тайван орчинг бүрдүүлэх зорилгоор хотын хэмжээнд золбин нохой, муургүй болгох ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсгийг Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяр ахалж, гишүүдэд Зоонозын өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн Мал эмнэлгийн газар, "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл" ОНӨААТҮГ, төрийн бус байгууллагууд оролцон ажиллаж байна.Ажлын хэсэг анхны хуралдаанаараа золбин нохой, муур устгалын ажлыг эрчимжүүлэх талаар санал солилцож, нийслэлийн хэмжээнд золбин нохой, муур устгах журамдаа өөрчлөлт оруулахаар болжээ. Учир нь, одоогоор 40 орчим анчин золбин нохойг устган ажиллаж байгаа ч нохойны тоо буурахгүй, хүн урах эрсдэл ихтэй байгаа юм.
Тиймээс шинэчилсэн журамд дүүрэг, хороо, иргэн, аж ахуйн нэгж, цагдаагийн байгууллагууд ямар үүрэг оролцоотой байхыг тодорхой зааж, хотын нутаг дэвсгэрт байгаа золбин нохойны үржлийг зогсоох шинэ аргыг хэрэгжүүлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, эм нохойны савыг боож, үржлийг зогсоох "Спэй" хэмээх аргыг хэрэглэх аж. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment