
Дуучин Жастин Биберын хувийн амьдрал олон нийтийн анхаарлын төвд байдаг билээ. Энэ удаа сэтгүүлчид түүнийг 23 настай загвар өмсөгч бүсгүй Сахара Рэйтэй дотноссон гэж бичих болов. Тэд өдгөө Хавайн арлууд дээр хамтдаа амарч байгаа юм. Сахара Рэйд Бибертэй авахуулсан маш олон зураг байгаа аж. Гэхдээ тэр хоёр хоёулахнаа бус харин найзуудтайгаа хамт амарч байгаа гэнэ. Бибер тэнд хоногийн 10 мянган доллараар тансаг харшийг түрээсэлж авсан байна. Тэдэнтэй хамт өөр хэд хэдэн загвар өмсөгч бүсгүйчүүд, Биберын хэдэн найз байгаа гэнэ.
Жастин Бибер модель бүсгүйтэй дотно харилцаатай болсон гэх мэдээлэлд ямар нэгэн тайлбар хийхгүй байгаа юм. Тэр хойгуур сэтгүүлчид Сахара Рэйн талаарх бүх мэдээллүүдийг олж мэджээ. 23 настай Сахара Рэй Австралид мэндэлсэн аж. Хар багаасаа л далайгаар өвчилсөн бөгөөд загварын бизнест хөл тавьсан гэнэ. Мөн энэ бүсгүй усны хувцас зохион бүтээдэг бололтой.



Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment