Бритни Спирс "засвар" хийлгэсэн үү? (видео)
32 минутын өмнө

Дуучин Бритни Спирс рэппер эр G-Eazy-тэй хамтарч дуулсан Make me дуундаа шинэ клип хийлгүүлэхдээ өсвөр насны царайлаг охины дүрийг бүтээхийг оролджээ. Ингэхийн тулд тэрбээр хэдэн сарын туршид биеийн тамирын танхимд хөлсөө дуслуулж, хоолны дэглэм барьсны дээр пластик мэс ажилбаруудыг хийлгэсэн бололтой.
Спирс мэдээж энэ бүх яриануудад ямар нэгэн тайлбар хийхгүй байгаа бол зарим нэг мэргэжлийн мэс засалчид үүнийг нотлон өгүүлж байгаа аж. Тэд цахим сүлжээнд тавигдсан болон одоогийн гэрэл зургуудыг нь харьцуулаад хамрынхаа үзүүрийг багасгах ажилбарыг дахин хийлгүүлсэн байх магадлалтай гэж дүгнэв.
Мөн хацрынхаа арьсыг татуулж, нүднийхээ эргэн тойрны арьсыг өөрчлүүлсэн гэнэ шүү. Мөн доод зовхиндоо ажилбар хийлгүүлсэн аж. Шинэчлэгдсэн Бритни фэнүүддээ ихэд таалагджээ. Түүний шинэ клипыг хоёрхон хоногийн дотор зургаан сая гаруй хүн үзэж сонирхсон байна.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment