Кайри Ирвинг Австралийн шигшээд тоглохыг хүсчээ
18 минутын өмнө

Сагсан бөмбөгийн "Кливлэнд Кавальерс" болон АНУ-ын шигшээ багийн холбон тоглогч Кайри Ирвинг 2012 онд Лондон хотод зохиогдсон Зуны 30 дугаар олимпийн наадмын өмнө өөрийн төрж өссөн Австрали Улсын шигшээ багт тоглох талаар бодож байсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Ирвинг "Би энэ бодлыг маш удаан тээж явсан. Гэхдээ эцсийн шийдвэрийг гаргахад Майк Кшишевски шийдвэрлэх үүргийг гүйцэтгэсэн юм. Тэрбээр надад хандаад "Чи илүү том зүйлийн нэгэн салшгүй хэсэг нь болох боломжтой хүн" гэж хэлсэн. Тиймээс би АНУ-ын олимпийн шигшээ багийн гарааны бүрэлдэхүүнд багтаж, холбон тоглогчийг нь хийсэн билээ. Надад ийм их итгэл хүлээлгэнэ гэж би бодоогүй. Гэтэл итгэхийн аргагүй зүйл болсон юм шүү" хэмээн Ирвинг ярьжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment