Wednesday, August 10, 2016

Хоёр Лу-гийн нэгээс өөр сонголт үгүй

Хоёр Лу-гийн нэгээс өөр сонголт үгүй

36 минутын өмнө


АН засаг барьж байсан он жилүүдийн гол алдаа бол Засгийн газраа унагаж фракци, бүлгээрээ улсын мөнгийг идэх гэсэн увайгүй үйлдлүүд юм. АН-ын дарга асан Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын суудлаас нь унагах хорыг З.Энхболд нар найруулсан нь хэнд ч нууц биш. Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагахын тулд түүний зөвлөх Л.Гансүхийг "Нүүрс" хөтөл­бөрөөс их хэмжээний мөнгө завш­сан хэмээн яллаж, нэр төрийг нь сэв­түүлсэн билээ. Гэсэн ч даргын үүр­гийг гүйцэтгэж байсан З.Энхболд АН-ыг хагалган бутаргах, нэр хүндийг нь унагах ажлыг гардан гүйцэтгэсэн нь тус намд ард түмний тавьсан сон­гуулийн дүнгээс харагдаж байна. Ичсэн нүүрэндээ тэрбээр намын даргын ажлаа Д.Эрдэнэбат гишүүнд өгч санаа нь амарсан. Мөн АН-ын хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулахын тулд ирэх 12 дугаар сарын 06-нд болох намын Их хур­лаараа эерэг сэтгэлгээтэй, нэр цэвэр залуу хүнийг даргаараа сонгох нь тус намын цаашдын ирээдүйг то­дор­­хойлох юм.
   
Их ялагдлын дараах шокноосоо гарч амжаагүй байгаа АН-ынхны хувьд дан ганц Завхан аймагт УИХ болон Орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан ч аймгийн Засаг даргаар сонгогдсон Төрийн банкны захирал асан Д.Батсайханыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат одоогоор батламжлаагүй байгаа явдал орон нутгийн ажлыг цалгардуулахад нөлөөлж буй талаар нутгийн иргэд өгүүлж буй.
   
Одоогоор АН-ын даргад Д.Эрдэнэбат, Г.Батхүү, Лу.Гантөмөр, Лу.Болд нар нэр дэвших магадлал өндөр байгаа аж. Мэдээж хэрэг, эд нарын зарим нэг нь нэрээ татна, зарим нь өөрийгөө голохгүй эцсээ хүртэл зүтгэх нь тодорхой. Хэрэвзээ дээрх нэр дэвшигчдээс өөр хүн гарч ирэхгүй бол арай нэр цэвэр, залуу хүн гэдгээр нь хоёр Лу овогтны нэг буюу Лу.Гантөмөр, Лу.Болд нарын нэгийг сонгох нь зүйтэй болов уу.

Хамгийн гол нь, дээрх улс төрчид зөвхөн улс төрөөр дагнан намын ажил эрхлэхээсээ өмнө бүгд өөрийн гэсэн томоохон бизнесийг эрхэлсээр ирсэнийг бодолцох хэрэгтэй юм. Уг­таа мөнгөгүй хүн улс төрд хэн ч биш тул дээрх нөхдүүдийн дунд л дайн өрнөх нь дээ. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment