Friday, August 26, 2016

Замын түгжрэл эрүүл мэндэд цөвтэй

Замын түгжрэл эрүүл мэндэд цөвтэй

1 цаг 4 минутын өмнө


Сүррэйн их сургуулийн эрдэмтэд замын түгжрэл нь жолооч болон зорчигчдын эрүүл мэндэд хортой гэдгийг тогтоожээ.

Судалгаагаар, түгжрэлд зогсож буй үедээ цонхоо хааж, кондиционераа ажиллуулж байгаа машины доторх хорт утааны хэмжээ, хөдөлгөөнд оролцож байх үеийнхээс даруй 76 хувиар их байгааг илрүүлжээ. Ажиллаж буй кондишны "гайгаар" хорт утаа машинд нэвтэрдэг байна.

Энэ нь түгжрэлд зогсож буй олон машины утаа нилээд аюулын хэмжээнд хүрдэгтэй холбон тайлбарлажээ. Түгжрэлд зогсож байх үедээ, аль болох кондишноо асаахгүй байхыг эрдэмтэд зөвлөжээ Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment