Хүн амины хэрэг биш амиа хорлолт гэж үзжээ
32 минутын өмнө

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 24-ний үүрээр хүн амины онц ноцтой хэрэг гарсан билээ. Тодруулбал, СБД-7 "10-р байрны гадна цусанд хутгалдсан хүн хэвтэж байна" гэх дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авч шалгахад, тус байрны гадна байрлах под станцын урд ХУД-3 хороонд суух Л /эр,37н/ нь мэсний шархтай байсан байна.
Тухайн үед цагдаагийн байгууллагын алба хаагчид түргэн тусламжийн 103-аар ГССҮТөвд хүргэжээ. Гэвч хохирогч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан бөгөөд хэргийг шалгаж байсан юм. Тэгвэл өнөөдөр цагдаагийн байгууллагаас хийсэн мэдээллээр уг хэргийг шалгаж урьдчилсан байдлаар хүн амины хэрэг биш болохыг нь тогтоожээ. Учир нь, амиа алдсан иргэн хоолойгоо зүсэж, цус алдан цочирдолд орж ухаан нь самуурсан үедээ баахан алхсан байна. Явж байхдаа гараа зүсэж байсан нь бичлэгт буусан аж. Тиймээс уг хэргийг хүн амины хэрэг биш гэж тогтоогоод байгаа гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment