Thursday, August 4, 2016

Агаарын тээврийн компаниуд секс нислэгээр зорчигчдыг урхидах болов

Агаарын тээврийн компаниуд секс нислэгээр зорчигчдыг урхидах болов

23 минутын өмнө


АНУ-ын иргэний агаарын тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд зорчигчдыг татах шинэ арга замуудыг хайж байгаа аж. Одоогийн байдлаар Love Cloud, Flamingo Air гэдэг нэртэй хоёр ч компани секс нислэгүүдийг зохион байгуулж байгаа юм. Тэд өөрийн үйлчлүүлэгчдэд онгоцон дотор нэгээс доошгүй бээр буюу 1609 метрийн өндөрт бэлгийн харьцаанд орж байсан хүмүүсийг нэгтгэдэг The mile high club клубт элсэхийг уриалж байгаа гэнэ.

Энэ нь албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг клуб биш билээ. Дээрх хоёр компани тэнгэрт романтик болзоо хийх үйлчилгээ үзүүлдэг юм. Ийм нислэгийн тасалбарын үнэ дор хаяж 495 доллар байдаг аж. Ингэхдээ нисгэгчид нь нислэгийн үеэр чихэвч зүүж, зорчигчдын хувийн нууцад нэвтрэхээс бүрэн хамгаалагддаг гэнэ. Эдгээр компаниуд ердийн романтик нислэгүүдийг үйлдэхээс гадна агаарт хэд хэдэн хуримын ёслолыг зохион байгуулсан бөгөөд ойн баяруудыг тэмдэглэх үдэшлэгүүдийг ч зохиожээ. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment