Живхний хулгайчийг баривчилжээ
1 цаг 6 минутын өмнө

Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр, "Мах Импекс" ХХК-ийн урд талын автобусны буудалд байрлах ТҮЦ-ийг ухсан хэрэг гарчээ. Эл хэрэг энэ сарын 02-03-нд шилжих шөнө гарсан байна. Иргэдээс ирсэн мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад сэжигтэн этгээд М гэгч /49 настай/ ТҮЦ-ийн ханыг эвдэн орж, хүүхдийн живх хулгайлсан байжээ.
Мөн тэрбээр дөрвөн боодол "Parliament" тамхи зэрэг бусад эд зүйлийг бусадтай бүлэглэн хулгайлсан байна. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment