Wednesday, August 10, 2016

ТҮЦ ухсан этгээдийг барьжээ

ТҮЦ ухсан этгээдийг барьжээ

1 цаг 22 минутын өмнө

Өчигдөр Хан-Уул дүүргийн Нэхмэлтйн шар...байрны зүүн талын ТҮЦ-ийг ухаж дээрэмдсэн хэрэг гарсан байна. Сэжигтэн этгээд ТҮЦ-т хууль бусаар нэвтрэн орж "Орбит", "Дирол" бохь 35 боодол, 50 асаагуур, 10 нойтон сальфетка, дөрвөн уут кофе хулгайлжээ. Түүнчлэн 10 ширхэг хөзөр, гурван боодол тамхи хулгайлсан байна. 

Цагдаагийн алба хаагчид сэжигтэн этгээдийг шуурхай эрэн сурвалжилж баривчлахад тэрээр 17 настай М гэх эрэгтэй байжээ. Сэжигтэн М нь бусадтай бүлэглэн үйлдсэн нь тогтоогдсон байна. Хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.

Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment