Wednesday, August 10, 2016

Гурван дэд сайдын сураг дуулдаж эхлэв

Гурван дэд сайдын сураг дуулдаж эхлэв

32 минутын өмнө


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар үлдсэн гурван дэд сайдыг томилох төдийгүй Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат бүрэн эрхийнхээ хүрээнд томилгоог хэрхэн хийхээ шийднэ гэх мэдээлэл гарах болов. Учир нь, МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж дэд сайдуудыг тодруулахдаа нэр бүхий хүмүүсийн материалыг хууль хяналтын байгууллагаас зөрчилтэй гэж үзвэл Ерөнхий сайд томилгоог хийхээр тогтсон аж.

Энэ дагуу Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Гадаад харилцааны дэд сайдад "Мөнхийн үсэг" компанийн захирал Б.Батцэцэг, ХХААХҮ-ийн дэд сайдад МАН-ын Зөвлөхүүдийн танхимын нарийн бичгийн дарга Ж.Сауле, Барилга хот байгуулалтын дэд сайдад Зүүний хүчний холбооны хүнийг томилохоор болсон гэх бор шувуу нисч байгаа.

Уг мэдээллээр бол Б.Батцэцэг, Ж.Сауле нар нь М.Энхболдын фракцид хамаарч буй бөгөөд Барилга хот байгуулалтын дэд сайдад У.Хүрэлсүхийн хүнийг сонгохоор яригдаж байгаа гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment