Дадлагын оюутны нэр барьж хулгай хийдэг байжээ
13 минутын өмнө

Эмчийн халаад нөмрөөд эмнэлгүүдээр явж хулгай хийдэг байсан этгээд баригджээ. Улаанбаатар хотын оршин суудаг, 1990 онд төрсөн О гэгч нь тавдугаар сарын 12-наас долоодугаар сарын 13-ны хооронд эмнэлгүүдэд эмчийн цагаан нөмрөг өмсөн нэвтэрч, улмаар үйлчлүүлэгчдийн эд зүйлсийг хулгайлдаг байсан гэнэ.
Тэрбээр "Би дадлагын оюутан байна" хэмээн өөрийгөө танилцуулж, иргэдийн гар утас, түрийвч, цүнх, зөөврийн компьютер, мөнгө болон бусад эд зүйлийг хулгайлсан байна. Мөрдөн байцаалтын явцад тэрбээр 20 удаагийн үйлдлээр хулгай хийснээ мэдүүлжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment