Wednesday, August 3, 2016

Гэртээ харихын тулд хуурамч дуудлага өгчээ

Гэртээ харихын тулд хуурамч дуудлага өгчээ

23 минутын өмнө


БЗД-ийн IX хорооны нутаг Шархадны эцэст хар масктай, 20 гаруй насны гурван хүн хойноос хутга тулгаад бичиг баримт, 180 мянган төгрөгтэй бор хэтэвчийг дээрэмдээд зугтчихлаа гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн мөрөөр цагдаагийн алба хаагчид шалгахад уг дуудлага нь хуурамч байсан бөгөөд Баянхонгор аймаг Баянхонгор суманд суух 25 настай эрэгтэй М нь таксины мөнгөгүй тул цагдаагаар хүргүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагад зориуд худал мэдээлэл өгсөн байжээ.

Эрүүгийн хуулийн 252.1-д Хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдээлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. 252. 2.Энэ хэргийг шунахайн болон хувийн бусад сэдэлтээр үйлдсэн, эсхүл хүнийг хүнд буюу онц хүнд гэмт хэрэгт холбогдуулж буюу яллах нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж худал мэдээлсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг байна.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment