Мэттью Макконахиг хэн ч үздэггүй
1 цаг 10 минутын өмнө

Холливудын жүжигчин Мэттью Макконахигийн шүтэн бишрэгчид шоконд орсон байна. Тэдний олж мэдсэнээр бол шүтээнд нь YouTube дээр өөрийн гэсэн суваг байдаг аж. Гэвч түүнийг нь бараг хэн ч үзэж сонирхдоггүй гэнэ шүү. Энэ он гарснаас хойш тэрхүү сувгийг ердөө 1000 гаруй хүн үзэж сонирхжээ. Анхны бичлэгээ "Оскар"-ын шагналт жүжигчин эр аль 2014 оны есдүгээр сард байршуулсан байна.
Хоёр жилийн хугацаанд тэрхүү бичлэгийг дөнгөж 6000 хүн үзсэн гэнэ. Энэ нь олон хүний гайхлыг төрүүлж байгаа юм. Нэрт жүжигчин эр олон тооны шагнал хүртэж, шүтэн бишрэгч олонтой билээ. Мэттью YouTube дээр тийм сувагтай гэдгийг хүмүүс мэдсэнээс хойш хэдхэн хоногийн дотор түүнийг үзэж сонирхдог хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн гэнэ шүү.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment