Tuesday, August 23, 2016

Лэди Гага аавтайгаа ном бичнэ

Лэди Гага аавтайгаа ном бичнэ

28 минутын өмнө


Дуучин Лэди Гага тун саяхан өөрийн сүйт залуу Тэйлор Киннигээсээ харьцаагаа тасласан билээ. Өдгөө тэрбээр сэтгэлийн шархаа эмчилж байгаа бөгөөд аав нь түүнд дэм тус болж байгаа гэнэ. Жо Жерманотта охиноо дэмжихээр шийдэж, хамтдаа хоолны жор агуулсан ном бичиж гаргахыг санал болгожээ. Лэди Гагагийн аав нь хоол хийх урлагаас хол биш хүн юм. Жо Нью-Йорк хотод зоогийн газар ажиллуулдаг билээ.

2012 онд үүд хаалгаа нээсэн Joanne Trattoria гэдэг нэртэй хоолны газар нь түүнд ном бичих санааг төрүүлжээ. Гэхдээ Стефани Жерманотта хоолны жор багтаасан номыг бүтээхэд оршил үгийг бичиж, зарим нэг тайлбаруудыг хийх зэргээр оролцох аж. Тэдний бичсэн номын танилцуулга 11 дүгээр сард хийгдэнэ. Нэг ширхэгийн үнэ нь 24 доллар байх юм. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment