Wednesday, August 10, 2016

Нууцаар самар түүж, цайруулаад баригджээ

Нууцаар самар түүж, цайруулаад баригджээ

23 минутын өмнө

МХЕГ-аас боловсорч гүйцээгүй самрыг гар дээрээс худалдаж авахгүй байхыг мөн түүхгүй байхыг анхааруулсаар байгаа ч иргэд нууцаар самар түүж, нийслэлийн төвөөр самрын боргоцойг гар дээрээс зарж борлуулж эхэлсэн.

Учир нь болц гүйцээгүй самар нь давирхай ихтэй байдаг учраас нян, вирус, бохирдлыг амархан татдаг бөгөөд халдварт өвчин тараах нөхцөл болдог тул эрүүл ахуйн хувьд тохиромжгүй байдаг юм байна. Ойн тухай хуульд зааснаар хуш модны самрыг аравдугаар сарын 15-наас хойш хагас жилийн хооронд бэлтгэдэг. Энэ хугацаанд самар бүрэн боловсорч гүйцдэг аж.

Өчигдөр гэхэд хууль бусаар самар түүж, бэлтгэсэн иргэнийг цагдаагийн байгууллагаас илрүүлжээ. Тодруулбал, СБД-19 "Шаргаморьтын эцэст түүхий самар түүгээд цайруулаад байна" гэсэн мэдээллийг авч шалгахад, Шаргаморьтын задгай тоотод суух 18 настай эрэгтэй Э нь хашаандаа хууль бусаар самар цайруулах машин байрлуулж гурван шуудай түүхий самар цайруулсан хэргийг шалгаж эхэлжээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment