Майкл Жордан уйлав
4 минутын өмнө

1984 онд АНУ-ын олимпийн шигшээ багийн төвийн тоглогчоор тоглосон домогт тамирчин Сэм Перкинс үндэсний шигшээ багийнх нь ахлах дасгалжуулагч Бобби Найт Майкл Жорданыг хэрхэн уйлуулсан талаар ярьжээ.Перкинс саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа "Бобби Найт биднийг толгой түрүүгүй загнасан. Тэрбээр Майклд маш муу тоглосон гэж хэлсэн. Өнөөдөр Майкл үүнийг үгүйсгэх болов уу. Гэхдээ мань хүн тэгэхэд уйлсан юм шүү. Тоглолтын дараа Бобби Найт түүнийг бид бүхнээс уучлал гуйх ёстой гэж хэлснээс болж Майкл эхэр татан уйлсан. Би түүнийг уучлал хүсэх болов уу гэж бодсон. Гэвч мань хүн асгартал уйлсан юм шүү" хэмээн хэлсэн байна. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment