Уэстбрук "Шинэ" Жордан
33 минутын өмнө

Сагсан бөмбөгийн "Оклахома-Сити Тандер" багийн холбон тоглогч Расселл Уэстбрук аугаа Майкл Жорданы зүгээс магтаал үг сонссондоо ихэд баяртай байгаа гэнэ.
Тэрбээр "Солиормоор юм. Би юу хэлэхээ мэдэхгүй байна. Бүх цаг үеийн шилдэг сагсан бөмбөгчөөс өөрийнхөө талаар ийм үг сонсоно гэдэг гайхалтай зүйл. Түүний хэлсэн магтаал үг намайг жинхэнэ сэдэлжүүлэх болно" хэмээн ярьжээ.
Домогт Майкл Жордан саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа "Тандер" багийн холбон тоглогч Расселл Уэстбрук түүний залуу насыг санагдуулж байна хэмээн хэлсэн билээ.
Жордан "Би Уэстбрукийг хараад 30 жилийн тэртээх өөрийгөө үзсэн мэт болдог. Түүний сагсан бөмбөгт хандаж байгаа хандлага, өөрийгөө харуулах гэсэн хүсэл, тоглож байгаа байдал зэрэг нь ингэж хэлэхэд хүргэлээ. Тэр сагсан бөмбөгт энэ бүгдийгээ зориулдаг. Тэр хийж байгаа ажилдаа дуртай, маш эрч хүчтэй тоглодог. Тэр сагсан бөмбөг тоглохын төлөө төрсөн хүн" хэмээн хэлсэн юм. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment