Sunday, August 7, 2016

Хогийн саван дотор зоогийн газар нээгджээ

Хогийн саван дотор зоогийн газар нээгджээ

20 минутын өмнө


АНУ-ын Сан-Франциско хотын нэгэн том хогийн саван дотор хог дээр хаясан хүнсний бүтээгдэхүүнээр хоол хийж худалддаг зоогийн газар нээгдсэн байна. Тэнд очиж амттай хоол идэхийн тулд чамгүй мөнгө төлөх болно. Энэ зоогийн газар хэн нэгний хаясан хүнсний бүтээгдэхүүнээр хоол хийдэг аж. Гэхдээ тэдгээр хүнсний бүтээгдэхүүн нь муудаагүй, хугацаа нь дуусаагүй гэнэ шүү.

Хүмүүсийн хог дээр хаяж байгаа хүнсний дийлэнх хэсэг нь хоол унданд хэрэглэх боломжтой байдаг гэдгийг мэргэжилтнүүд олж мэджээ. Хугацаа нь дуусаад ганц нэг хоносон юм уу өнгө үзэмжээ алдсан хүнсийг хүмүүс хог дээр хаядаг гэнэ. Ганц нэг толбо суусан алим муудсан гэсэн үг биш юм. Уг хогийн саван дотор хоол идэхэд үнэ нь тийм хямд биш. Энд хоол идээд гарахад 100 гаруй евро төлөх шаардлагатай болдог. Гэхдээ уг газрын орлого бүхэлдээ энэрлийн санд очдог байна.



Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment