Friday, August 5, 2016

Супермэны анхны комикс сая орчим доллараар худалдагдав

Супермэны анхны комикс сая орчим доллараар худалдагдав

Өнөөдөр 6 цаг 44 минут


Супермэн хэмээх баатар хамгийн анх хэвлэгдсэн комикс ном өчигдөр АНУ-ын Техас мужийн Даллас хотод зохиогдсон дуудлага худалдаан дээр 956 мянган доллараар худалдагджээ. Энэ тухай уг дуудлага худалдааг зохион байгуулсан Heritage Auctions ордны төлөөлөгчид мэдээлэв. Тэдний өгүүлснээр бол зөөлөн хавтастай Action Comics гэдэг нэртэй энэ дугаар 1938 онд АНУ-д 10 центийн үнэтэйгээр худалдаалагдаж эхэлсэн аж.

Өдгөө тэрхүү хэвлэлийн 100 орчим хувь хадгалагдаж үлдсэн байна. Дуудлага худалдааг зохион байгуулагчид энэ ховор зүйлийг худалдаад 750 орчим мянган доллар олно гэж тооцоолжээ. Нэлээн элэгдэж, муудсан энэ сэтгүүлийг тус улсын Зүүн эрэгт амьдардаг нэгэн хувийн цуглуулга цуглуулагч худалдаанд оруулсан гэнэ. Тэрбээр энэ комиксыг 1990-ээд оны эхээр 26 мянган доллараар авч байжээ. Ховор бүтээлийг худалдаж авсан хүн нэрээ нууцлахыг хүссэн аж. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment