"Лестер" Марезыг худалдахгүй
Өнөөдөр 6 цаг 29 минут

Английн Премьер лигийн өнгөрсөн улирлын аварга "Лестер" багийн эзэн Вичай Сривадханапрабха тус баг "Арсенал"-ын шүлсийг асгаруулж байгаа хагас хамгаалагч Рияд Марезыгаа тавьж явуулах бодолгүй байгаа хэмээн мэдэгджээ.
Тайландын 58 настай тэрбумтан эр Инстаграм дахь өөрийн хуудсан дээр 25 настай алжир тоглогчтой авахуулсан өөрийн гэрэл зургаа байршуулаад дор нь "Чамайг худалдахгүй" гэсэн бичвэрийг үлдээсэн аж. Марез ч дуулгавартай нь аргагүй "Ok, boss" хэмээн хариулжээ.
Өмнө нь мэдээлж байснаар бол Марез "Арсенал"-д 44 сая еврогоор очих гэж байсан юм. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment