Монголд татвар төлдөг компани алга гэсэн ойлголт өгчихлөө
32 минутын өмнө

УИХ-ын дарга асан З.Энхболд, хотын мэр асан Э.Бат-Үүл нар Сангийн сайдын уржигдар олон нийтэд хандаж хийсэн мэдэгдэлтэй холбогдуулан хэвлэлийн хурал хийлээ.
Ардчилсан намын дарга асан З.Энхболд "Сангийн сайд маш хариуцлагагүй мэдэгдэл хийлээ. Энэ мэдэгдэл нь гадаад болоод дотоодод сөрөг мессэж болж тусаж байна. Олон улсын зах зээл дэх Засгийн газрын бондын ханшийг унагалаа. Монгол Улсын эдийн засгийн талаарх мэдээлэл Монголбанк болоод Сангийн яамны цахим хуудаст бий. Улсын төсвийн орлого 70 хувиар тасарсан гэдэг бол энэ улсад татвар төлдөг компани алга гэх ойлголт төрүүлсэн буруу мэдэгдэл Сангийн сайд хийлээ. Тийм зүйл болохгүй.
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар "Сайн" хөтөлбөрүүдийг зогсоох шийдвэр гаргасан нь буруу. Засч залруулахад хүнд мэдэгдлийг Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нар хийчихлээ" гэлээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment