Виз болон тамгыг хуурамчаар үйлдсэн иргэдийг барив
1 цаг 28 минутын өмнө

Наймдугаар сарын 08-ны шөнө Гадаадын иргэн, харьяатын газрын Сэлэнгэ аймаг дахь газрын Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтын гарах чиглэлд Монгол Улсын иргэн О нь Е0820292 дугаарын гадаад паспортанд 2015 оны тавдугаар сарын 16-ны өдрийн гарах Буянт-Ухаа 68 тоот штампыг хуурамчаар үйлдэн хил нэвтрэхийг завджээ.
Энэхүү зөрчлийг Гадаадын иргэн, харьяатын газрын Сэлэнгэ аймаг дахь газрын шалгагч Ц.Насанжаргал мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажиллаж илрүүлсэн байна.
Мөн өдөр манай улсын иргэн Н нь Е1325363 дугаарын паспортанд Япон Улсын визийг хуурамчаар үйлдсэн зөрчлийг тус газрын шалгагч Б.Баярмаа илрүүлж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment