О.Баасанхүү: Надаас хариугаа авч байгааг чинь мэдэж байна
13 минутын өмнө

УИХ-ын чуулганы энэ өдрийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэж батлав. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Т.Хадхүү, Д.Даваа-Очир нарыг гишүүдийн олонхын саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь ЗГХЭГ-аас нэр дэвшүүлсэн С.Цэдэндамба, УИХ-ын Тамгын газрын танилцуулсан Б.Баатарзориг нарыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилов.
Харин АН-ын бүлэг үүнийг хууль зөрчсөн томилгоо гэж олон талаас нь тайлбарлаж байсан юм. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийг нь дэд хорооны бүрэлдэхүүнд оруулаагүйд багагүй бухимдав.
Тэрбээр "Гэгээ, гэрэлтэй өдөр томилгоо хийж байгаад баяртай байна. Хар шөнөөр хулгайч нар л ажилладаг. Нойроо харамласандаа ингэж хэлж байгаа юм биш. Дэд хороонд намайг санаатайгаар оруулаагүй. Ёсзүйн дэд хорооны дарга болж, сөрөг хүчний байр сууринд ажиллах хүсэлт илэрхийлснээс болж та нар надаас хариугаа авч байгааг чинь мэдэж байна. Та нарын хууль зөрчсөн үйлдэлтэй тууштай тэмцэнэ. Анхнаасаа л хуулийг баримталж ажиллаарай гэж хэлье" хэмээсэн юм. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment