Wednesday, August 3, 2016

Канье Уэст IKEA-г ”мөрөөдөв”

Канье Уэст IKEA-г "мөрөөдөв"

16 минутын өмнө


Канье Уэст бол загвар зохион бүтээгч хүн. Тэрбээр өмнө нь бэлэн хувцас, элдэв гоёл чимэглэл, гутал зэргийн загварыг бүтээж байсан бол одоо гэрийн тавилга зохиох болсон гэнэ. Сүүлийн үед Канье аваархан угсралттай тавилга үйлдвэрлэдэг IKEA компанитай хамтарч ажиллах хүсэлтэй байгаа талаараа ярих болсон.

Саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа рэппер эр "Би IKEA-тай хамтарч ажилламаар байна. Модон тавилгуудын загварыг өөрийн дураар өөрчлөх хүсэл төрлөө. Би энэ тал дээр чамгүй амжилт гаргах болно. Тиймээс надад уран бүтээлээ турвих, санаагаа гүйцэлдүүлэх боломж олгооч дээ" хэмээн хүссэн аж.

Одоогоор тус компанийн зүгээс Уэсттэй хамтрах боломжийн талаар ямар нэгэн яриа гараагүй байна. Энэ оны тавдугаар сард Канье Уэст Швед Улсын өмнөд хэсэгт орших Эльмхульт хотод байрладаг IKEA компанийн  төв байранд очиж, ажилтай нь танилцсан билээ. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment