Премьер лигийн багууд ивээн тэтгэгчдээрээ гайхуулжээ
4 минутын өмнө

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн багууд ирэх улиралд өмсгөл дээрээ ерөнхий ивээн тэтгэгчдийнхээ зар сурталчилгааг байршуулснаар нийтдээ 226,5 сая фунт стерлингийн орлого олно. Энэ нь тус лигийн хувьд шинэ дээд амжилт болох юм. Өнгөрсөн улиралд энэ үзүүлэлт Премьер лигийн 20 багийн дотор 3,6 сая фунт стерлингээр бага байсан билээ.
Ийнхүү сүүлийн зургаан жилийн хугацаанд Английн хөлбөмбөгийн дээд лигт байгуулсан ивээн тэтгэгчдийн гэрээний үнийн дүн хоёр дахин нэмэгдсэн аж. 2010/2011 оны улиралд энэ үзүүлэлт 100 сая фунт стерлинг байсан юм.
Харьцуулбал, Германы Бундеслигийн 18 багийн хувьд энэ үзүүлэлт өнгөрсөн улиралд 101 сая фунт стерлинг байсан бол Испанийн Примерагийн 20 багийнх 65 саятай тэнцэж байв.
Ирэх улиралд ивээн тэтгэгчдээс авах мөнгөөрөө Премьер лигийн дараах гурван баг тэргүүлж байгаа гэнэ.
1. "Манчестер Юнайтэд" Chevrolet - 47 сая фунт стерлинг
2. "Чэлси" Yokohama – 40 сая фунт стерлинг
3. "Арсенал" Fly Emirates – 30 сая фунт стерлинг Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment