Friday, August 5, 2016

Хана өшиглөгчид аваргаа тодруулна

Хана өшиглөгчид аваргаа тодруулна

22 минутын өмнө


Финландад энэ зун нэгэн өвөрмөц тэмцээн болох юм. Тус улсын нийслэл Хельсинки хотоос хэдэн арван километрийн зайд барладаг Керава гэдэг жижигхэн хотод энэ сарын 28-нд хана руу хөлөөрөө өшиглөх Дэлхийн анхны аварга шалгаруулах тэмцээн зохиогдох аж.

Энэ тэмцээнийг зохион байгуулах санаачлага тус улсад 1990-ээд онд ихэд алдартай байсан "Дүрсгүйчүүд" олон ангит киноноос сэдэвлэн төржээ.
 
Тэр киноны гол дүрүүд үе үе хана өшиглөж байдаг байв. Киноны үйл явдал чухамхүү Керава хотод болж байсан юм. Тэмцээнийг зохион байгуулагч, тулааны урлагийн дасгалжуулагч багш Элла Ниеми тамирчид агаарт хөлөөрөө өшиглөж байдаг бол тэмцээний үеэр ханыг өшиглөх болно гэдгийг ярьжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment