Thursday, August 4, 2016

АТГ-ынхан Н.Энхбаярыг баривчлахаар очив уу?

АТГ-ынхан Н.Энхбаярыг баривчлахаар очив уу?

21 минутын өмнө


МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах гэж байна гэх мэдээлэл гарч байна. Энэ талаар МАХН-ын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнаас тодруулахад "АТГ-ын ажилтнууд МАХН-ын байранд ирчихсэн байна. Дотогшоо 10-аад хүн орсон. Гадна 6,7 хүн байна. Дотор Н.Энхбаяр дарга байгаа. Намын ажилтнуудыг дотогш нэвтрүүлэхгүй байдалтай байж байна. АТГ-ын нэг ажилтан байцаан шийтгэх ажиллагаа явуулах гэж байна гэж хэлсэн. Яг ямар зорилгоор ирсэн, яах гэж байгаагаа албан ёсоор тайлбарлаж хэлээгүй. Баривчлаад авч явна гэсэн зүйл хэлээгүй. Байдлыг ажиглаад байж байна" гэв.

АТГ-аас энэ байдлыг үгүйсгээгүй бөгөөд энэ талаар удахгүй тайлбар өгөх байхаа гэсэн байна.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment