Wednesday, September 7, 2016

Оюутны картын захиалгыг 08-ныг хүртэл сунгав

Оюутны картын захиалгыг 08-ныг хүртэл сунгав

1 цаг 29 минутын өмнө


2016-2017 оны хичээлийн жилд оюутнууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй үйлчлүүлэх цахим төлбөрийн картын захиалга болон сунгалтын ажил энэ сарын 02-нд эхэлсэн. Шинээр элсэн суралцах оюутан, сурагчдын смарт картны захиалга өчигдөр дуусах байсан ч Нийтийн тээврийн газраас энэ сарын 08-ныг хүртэл сунгажээ.

Их, дээд сургуулиудын оюутны холбоо, оюутны зөвлөлөөс захиалгын хугацааг сунгах хүсэлт гаргасны дагуу хугацааг хоёр хоногоор сунгасан байна. Оюутнууд болон шинээр карт захиалахдаа 3600 төгрөгийн хураамж төлнө. Харин сунгуулахдаа 1000 төгрөгийн хураамж төлөх юм.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment