Wednesday, September 7, 2016

Хамтын тэтгэврийн тухай хуулийн ээлжит хачирхалтай тайлбар

Хамтын тэтгэврийн тухай хуулийн ээлжит хачирхалтай тайлбар

1 цаг 9 минутын өмнө


Өчигдөр Сангийн сайд Б.Чойжилсүрэн Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгож байгаагаа "Монголчууд сүсэг бишрэлтэй хүмүүс учраас нас барсан ханийнхаа мөнгийг авах хүсэлгүй байгаа" хэмээн шашны талаас нь тайлбарлаж өгсөн. Тэгвэл өнөөдөр мөн л энэхүү хуулийг хэрэгжүүлэх шаардлагагүй бас нэгэн хачирхалтай шалтгааныг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдааны үеэр тайлбарлаж, олны чих дэлдийлгэж, нүд бүлтийлгэв.

Тэрбээр "Сонсоход их аятайхан нэртэй хууль. Хамтын тэтгэврийн хууль гээд. Яг хэрэгжээд эхэлвэл хамтын гэдэг нэрнийхээ яг эсрэг нь. Чи ганцаараа үлдвэл чиний тэтгэвэр нэмэгдэнэ гээд. Өнөөдрийн энэ хүнд цаг үед хоёр хөгшин бие бие рүүгээ харчихаад "Миний тэтгэвэр нэмэгдэх үү, үгүй юу" гэж их муухай юм бодох гээд байгаа байхгүй юу. Тийм учраас МАН мөрийн хөтөлбөртөө "Насны хишиг" гэдэг тэтгэвэр олгоё гэж оруулсан. Ахмадууд маань хосоороо хамтдаа урт наслах тусмаа төр засгаас илүү тэтгэвэр авах юм шүү гэж бодож байгаа" гэв.

Ерөнхий сайдын тайлбарласнаас ухаж сэтгэвэл энэхүү хууль хэрэгжсэнээр олон жил хамтдаа амьдарсан хөгшчүүл нэг нэгнийхээ үхлийг хүлээж, эсвэл өөрөө түрүүлээд тэнгэрт одвол үлдэж байгаа нэгд нь илүү их мөнгө очих нь гэх хармын сэтгэлээр бие биедээ хандах эрсдэл тулгараад байгаа бололтой.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment