1500 айл гэрэл цахилгаантай болно
19 минутын өмнө

Нийслэлд 6000 өрх цахилгаангүй амьдарч байгаа гэх судалгааг салбарын яамнаас нь гаргаж, уг асуудлыг шийдэхэд хөрөнгө мөнгөний бэрхшээл тулгарч байгаа талаар албаныхан хэлж байгаа юм. Тиймээс эхний ээлжид Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хорооны 1500 өрхийг цахилгаантай болгох ажлыг эхлүүлжээ.
Энэхүү ажлыг өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн бөгөөд хүйтний улирал эхлэхээс өмнө дуусгах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Харин дараагийн ээлжид мөн тооны айлыг эрчим хүчээр хангах ажил хийгдэнэ гэж Эрчим хүчний сайд П.Ганхүү дуулгалаа. Цахилгаангүй байгаа 6000 өрхийн дийлэнх хувийг Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт оршин суудаг айлууд эзэлдэг аж.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment